Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргийн ангиудыг бүрэн камержуулъя!

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.11.03/ хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Бригадын генерал С.Ганбямбыг томилох тухай зөвшилцсөн. Энэ үеэр мөн хугацаат цэргийн албанд цэргүүд амиа алдаж байгаа асуудлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэйг гишүүд хэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ "Цэргийн албанд татагдаж очоод амиа алддаг асуудал олны анхаарлын төвд байсан. Бид асуудал гарахад шуугиад өнгөрдөг биш байнгын хяналттай байх ёстой. Хүний эрхийн дэд хороо хуралдаж ЗХЖШ-д чиглэл өгсөн. Хүний эрх талаасаа цэргүүдийг хатуу дэглэм журамтай байлгаж болохгүй. Ар гэртэй нь тогтмол холбоотой байлгах ч гэсэн тулгамдаж байна" гэдгийг онцолсон. Харин үүний хариуд Бригадын генерал С.Ганбямба ЗХЖШ ард иргэдийн гомдол саналыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулж байгаа. Мөн хугацаат цэргийн ангиудын бүх обьектуудыг бүрэн камержуулахаар ажиллаж байна. Ар гэртэй нь байнгын холбоотой байхад ч анхаарна. Цэргийн ангиудад тусгай утас байршуулах талаар яригдаж байгаа.

Цаашид цэргийн албаны осол гэмтлээс сэргийлж, болзошгүй байдлаар амиа алддаг асуудлыг багасгахад онцгой анхаарах төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.

СТАТИСТИК ТООНД БУС АСУУДЛЫН СУУРЬ ШАЛТГААНД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Армид алба хаах үедээ амиа алдсан жишээг дурдвал дуусахгүй. Эрүүл саруул, чийрэг биетэй эрс цэрэгт татагддаг ч чухам яагаад амиа алддагт хариулт өгдөг албаныхан байдаггүй. Асуудал гарсан бол албаны дарга, хариуцагч хэн нэгнийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрдөг явдал жишиг болтлоо тогтсон.

Он гарснаас хойш олон нийтэд ил болсон цэрэг амиа алдсан 10-аад тохиолдол бий.

Тухайлбал,

  • Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.
  • Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт иржээ. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
  • Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан гэдэг мэдээллийг өгч байв.
  • Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд живж нас барсан.
  • Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олдож, хүнд гэмтсэн.
  • Хамгийн сүүлийн жишээ бол Увс аймгийн 0245 дугаар цэргийн ангийн байлдагч есдүгээр сарын 29-нд модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Эдгээрээс гадна нийтэд ил болоогүй олон тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Угтаа эх орныхоо төлөө зүтгэх тангараг өргөдөг эрс энхийн цагт учир битүүлгээр нас бардаг нэг ч тохиолдол бай х ёсгүй. Тиймээс ЗХЖШ үүнд онцгой анхаарч хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай.

100 Сэтгэгдэл
555
555
555
555
@@qOJ7f
1'"
1����%2527%2522
1'||DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(98)||CHR(98)||CHR(98),15)||'
1*DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(99)||CHR(99)||CHR(99),15)
2dQoSF41')) OR 368=(SELECT 368 FROM PG_SLEEP(15))--
o72WPGQk') OR 755=(SELECT 755 FROM PG_SLEEP(15))--
1
Oa4hVhMI' OR 295=(SELECT 295 FROM PG_SLEEP(15))--
1
-1)) OR 998=(SELECT 998 FROM PG_SLEEP(15))--
@@PSYpO
1����%2527%2522
1'"
-5) OR 309=(SELECT 309 FROM PG_SLEEP(15))--
1'||DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(98)||CHR(98)||CHR(98),15)||'
1*DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(99)||CHR(99)||CHR(99),15)
-5 OR 976=(SELECT 976 FROM PG_SLEEP(15))--
YmoXM9Zp')) OR 772=(SELECT 772 FROM PG_SLEEP(15))--
wYcVwgbl'; waitfor delay '0:0:15' --
gP9QvZQF') OR 982=(SELECT 982 FROM PG_SLEEP(15))--
1 waitfor delay '0:0:15' --
bgyaoejz' OR 218=(SELECT 218 FROM PG_SLEEP(15))--
-1); waitfor delay '0:0:15' --
-1; waitfor delay '0:0:15' --
-1)) OR 598=(SELECT 598 FROM PG_SLEEP(15))--
Хамгийн их уншсан