Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Эрээн дэх Консулын газар сэрэмжлүүлэг гаргалаа

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.

Тухайлбал,

-    Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;

-    Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх;

-    Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх;

-    Чанаргүй бараа ирэх;

-    Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал гарсаар байна.

Иймд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газар

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан