Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Өнөөдөр ХӨСҮТ-өөс Covid-19-ийн шинэ хувилбарын тархалтын талаар мэдээлнэ

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тоймыг та бүхэн хүргэе. 

-Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

09:00 цагт: Нийслэлийн Хангарди ордны 14-р давхарт “Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10.00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно. 

11.40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

12.00 цагт: ХӨСҮТ-өөс Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

-МУБИС-д “Амьдрах ухааны боловсрол” хичээлийн танхимын нээлттэй.

-“Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамлагийн тоглолт болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан