Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
"35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна"

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unsend-Бүү шилжүүл" аян эхлүүлж буйгаа мэдэгдэв.


Улсын хэмжээнд 2022 оны арван сарын байдлаар нийт 31 мянга орчим гэмт хэрэг үйлдэгдсэнээс 32.8 хувь буюу 10 мянгыг нь цахимаар залилах гэмт хэрэг эзэлж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд, фэйсбүүк хэрэглэгчийн тоо 2.8 саяд хүрчээ. Цахим хэрэглээ өссөнтэй холбоотойгоор цахим гэмт хэрэг өсч байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Оны эхний арван сарын байдлаар 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх, ард иргэдээ сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр (2022.11.14)-өөс эхлэн 14 хоногийн хугацаатай "Unsend-Бүү шилжүүл" аян эхлүүлж байгаагаа зарлалаа.

Цахимаар залилах төрлийн гэмт хэргийн хохирогчид 35-аас дээш насныхан байна. Гэмт этгээдүүд хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэргээ хийхээр төлөвлөж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Хохирогчид гар утас дээр ирсэн тоо нууц үгээ бусдад шилжүүлсний улмаас фэйсбүүкээ алддаг, урьдчилгаа төлбөр шилжүүлэх байдлаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй аж. Тиймээс иргэддээ бүх мэдээллээ нууцалж, урьдчилгаа төлбөр хэлбэрээр мөнгө шилжүүлэх гэж байгаа бол сайтар нягтлах хэрэгтэйг анхааруулав.

Гэмт этгээдүүд хуурамч дуудлага хийж, "Банкнаас ярьж байна" гэхчилэн иргэний нууц үг, код, мэдээллийг авч байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан