Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА


Image

Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бөгөөд аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газар, Булган сумын Засаг даргын Тамгын газраас хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна.

Халдварт өвчний голомтын бүсэд 13 айл, сэжигтэй бүсэд 9 айл нийт 22 айлын хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэмийг тогтоон хяналтын постуудыг гаргалаа. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдөр мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бүсэд байгаа нийт үхэр сүргийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж ажиллана.

Ташрамд дурдахад, үхрийн арьс товруутах өвчин нь анх 2021 онд Дорнод аймагт гарч, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн.

Энэ нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин юм.

“Үхрийн арьс товруутах өвчин” нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй байна.

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг аж.

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг байна.

Цаашид иргэд Булган сумаас, Цачиртын гүүр хүртэлх замд зогсолт хийхгүй зорчих шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан