Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 90,1 ХУВЬТАЙ БАЙНА


Image

 

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 90,1 ХУВЬТАЙ БАЙНА

Булган аймгийн хэмжээнд намрын ажил дуусч өвөлжилтийн бэлтгэл ажлууд сум орон нутгуудад хангагдаж байна. 11 сарын эхний долоо хоногийн байдлаар улаанбуудай 33104.8 га-аас 37122 тн, бусад үр тариа 1130 га-аас 969 тн, малын тэжээл 2535 га-аас 10346 тн, тосны ургамал 4351 га-аас 2190 тн, төмс 469 га-аас 3362.7 тн, хүнсний ногоо 293.4 га-аас 2019.2 тн, жимс жимсгэнэ 64 тн-ыг хурааж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 90.1 хувиар хангаад байна.

Малчдын өвс, тэжээл бэлтгэл 86.1 %, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 %, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 71.0%, худгийн бэлэн байдал 92.0%, малын усан хангамж 93.6%, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 95.8%, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.3% -тай тус тус хангалаа.

Баян-Агт, Бугат, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 91,1-97.1-иар хангаж, сайн зохион байгуулсан байна.

Малчдын түвшинд 126.5 мянган тн өвс, 7.1 мянган тн ногоон тэжээл, 2.8 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.1 мянган тн гар тэжээл, 560 тн сүрэл, 422 дарш, ногооны хаягдал 422 тн, 9.9 мянган тн давс, хужир шүү тус тус бэлтгэсэн байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 80 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1036 тн өвс, 328.8 тн тэжээл байна. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100%, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 71%, аймгийн дүнгээр 85.5 хувиар хангаж байна.

2022 онд Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Дашинчилэн, Тэшиг, Орхон, Хутаг-Өндөр сумдад шинээр гаргах инженерийн хийцтэй 10 худгийн тендерт “ЭКО ГЕО ХХК” шалгарсан худаг гаргах ажил эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан