Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДЛЫН ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМАГТ ОРОС ХЭЛ, СОЁЛЫН БҮСИЙН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Image

 

 

Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болон Булган аймгийн засаг даргын тамгын газар хамтран энэ жил тохиож буй ОХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 50 жилийн ой, ОХУ-ын их, дээд сургуульд сурч эхэлсний 100 жилийн ой болон Монгол-Оросын найрамдлын Өдрүүдийн хүрээнд Орос хэл, соёлын бүсийн цогц арга хэмжээг энэ оны 11-р сарын 11-13 хооронд Булган аймагт амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээний хүрээнд орос хэлний багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, орос хэлний багш нар болон 12-р ангийн суралцагчдын орос хэлний болон байгалийн ухааны чиглэлээр олимпиад, суралцагчдын дунд орос дуу, шүлгийн уралдаан боллоо. Орос хэлний багш төрөлд Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган аймгийн нийт 15 багш, 12-р ангийн 20 суралцагч, дуу шүлгийн уралдаанд 41 суралцагч амжилттай оролцож шилдгүүдээ шалгарууллаа.

 

Уг олимпиадад шалгарсан суралцагчдад 2023-2024 оны хичээлийн жилд ОХУ-н Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын их, дээд сургуульд суралцах эрх бүхий гэрчилгээ олгодог ба бичгийн шалгалтдаа тэнцсэн 12 суралцагчаас орос хэлээр ярилцлага хийн шилдгийн шилдэг суралцагчдаар Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын нийт 6 суралцагчийг шалгаруулсан ба 2023 оны зун ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхээр Булган аймгийн-2, Архангай-1, Баянхонгор-1, Өвөрхангай-1 шилдгийн шилдэг нийт 5 багшийг шалгаруулж диплом, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

 

Дуу, шүлгийн уралдаанд Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нийт 6 шилдэг  суралцагчид шагналт байруудад шалгарсан ба Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тусгай шагналаар Хялганат тосгоны ЕБС-ийн дууны хамтлаг шагнагдсан. Дууны уралдаанд Орхон ЕБС-ийн суралцагч Г. Мөнхтуул, Хялганат ЕБС-ийн 4а ангийн суралцагч Ч. Чинболор 1-р байр, ЭӨЦС-ийн суралцагч                    М. Василий 2-р байрт тус тус шалгарсан. Ийнхүү олимпиад 3 өдрийн турш Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж олимпиадад хүрэлцэн ирж оролцсон зохион байгуулагчид, багш нар, суралцагчид, оролцогчид өндөр сэтгэгдэлтэй буцлаа.

 

Дараа жил энэхүү арга хэмжээ Баянхонгор аймагт уламжлал ёсоор зохион байгуулагдах юм.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан