Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРТ 2022 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОГ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


Image

 

Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу мэргэжлийн "Вектор мэп" ХХК 2019-2021 оны хооронд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын IX хуралдаанд хэлэлцүүлэн IX/18 тогтоолоор баталгаажууллаа.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор  батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор баталсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д оруулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар хэрэгжилтийг  нь ханган ажиллаж байна.

Булган аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдээгүй 7 сумын /Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Рашаант, Сайхан, / нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2020-2021 оны хооронд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн тухайн сумын ИТХ-ын тогтоолоор баталгаажуулан сумдад актаар нь хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн хэмжээнд бүх сумд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болж газрын харилцааны чиглэлээр баримтлан ажиллах дунд хугацааны баримт бичигтэй боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан