Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайд Б.Бат-Эрдэнэ үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хамтын ажиллагааны байгууллаглагын глобал захирал Пабло Вейратай уулзаж, санал солилцов

Сайд Б.Бат-Эрдэнэ үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хамтын ажиллагааны байгууллаглагын глобал захирал Пабло Вейратай уулзаж, санал солилцов. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны хүрээнд аймаг, хотуудын хүлэмжийн хийг тэглэхтэй холбоотой цогц техникийн туслалцааг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хамтын ажиллагааны байгууллага /NDCPartnership/-аас авах талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Олон Улсын түншлэлийн зүгээс 2021-2025 онд Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төлөвлөх, уялдаа холбоог сайжруулах, нөөц бололцоог бий болгох, ил тод байдлыг хангахад үндэсний зохицуулагч ажиллуулж байгаа төдийгүй салбар хоорондын уялдааг сайжруулах, чадавх бэхжүүлэх чиглэлээр мэргэжилтэн авч ажиллуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. 

Аймаг, хотуудын хүлэмжийн хийг тэглэх ажлын хүрээнд :Хүлэмжийн хийн тооллого, тооцооллын аргачлалыг тодорхой болгох, хариу арга хэмжээний төлөвлөлт гаргах; Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлт, стратеги боловсруулах;Хүлэмжийн хийн зах зээлтэй нь холбох замаар тогтвортой үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг болно .Тус ажлыг хүлэмжийн хийг тэглэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хийж хэрэгжүүлж байсан маш сайн туршлагатай хотуудын холбоо, байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй. 

Бусад хамтран ажиллах чиглэл:Одоогийн хэрэгжиж байгаа Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд арга хэмжээ бүрийг болон салбар бүрд хүлэмжийн хийн тооллогыг хянах, тайлагнах, нотлох (MRV) тогтолцоог бий болгоход техникийн тусламж үзүүлэх;2023 онд дэлхийн нийтээр хийгдэхээр төлөвлөсөн хүлэмжийн хийн тооллого болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтын тайлан төлөвлөлт, “Article 6” дээр шинжээч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дасан зохицох салбарын санхүүжилтгүй болон нэн тэргүүний шаардлагатай арга хэмжээнүүд дээрх төслийн саналуудыг судлан, санхүүжилтийн боломжийг түншлэлийн гишүүн байгууллагуудаас эрэлхийлэх. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндсэн зорилт нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын 196 талуудын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) юм. ҮТХН нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тухайн улсын Засгийн газрын зүгээс авах зорилт, бодлого, арга хэмжээг бүхий үндэсний хэмжээний цогц төлөвлөгөө бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах явдал байдаг.

 Түншлэл (NDC Partnership) нь энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад дэлхийн 196 орны төлөөлөлтэй, нийт 44-н олон улсын гишүүн байгууллагууд (UNDP, UNEP, ADB, World Bank, GGGI гэх мэт)-тай хамтран ажиллаж, түншлэлд бүх талын оролцоог дэмжих бүсийн төвүүд болон АНУ-ын Вашингтон болон ХБНГУ-ын Бонн хотуудад удирдлагын төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Эх сурвалж: БОАЖЯ

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан