Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Н.Болдбаатар: АН-ын гишүүн болгон муу нэртэй биш

АН-аас 2023 оны төсөв болон хүний эрх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийв.

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар "2023 оны Улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна. Цаашдаа зөвхөн хуулийн дагуу шаардлага тавих биш үг, үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Иймээс үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих ёстой. МАН-ынхан сонгуульдаа бэлдэж хэт их төсөв тавьдаг. 21 аймгаас хамгийн их төсөв тавьсан нь Хэнтий аймаг байсан. Хэнтий аймагт Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд өөрсдөө байдаг. Эрх мэдэлтэй нь өөрийнхөө тойрогт хамгийн их төсөв тавьдаг зүйл олон жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Монголын эрх ашиг нэг байх ёстой. АН илүү хүчтэй байх юм бол Монголын эрх ашигт ашигтай. АН-ын нэртэй болгон хамгийн муу нэртэй хүн болж байна. 26 жил төр барьсан МАН тийм ариун, цэвэр юм уу" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10