Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АН: Нийт 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн
 
АН: Нийт 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн

УИХ дахь АН-ын бүлэг долоо хоног бүрийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгээс мэдээлэл хийж байна. Хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт эрх баригч МАН-ын 2020 оны амлалт, хоёрдугаарт Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан "Газрын тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орох маш том, чухал хууль. Өнөөдрийн бүлгийн хуралд тус хуулийн талаар мэдээлэл авлаа. МАН 2020 оны амлалтдаа цөлжилттэй тэмцэнэ гэж заасан. АН-ын бүлэг Газрын багц хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар ярьж байна. Учир нь малчид, тариаланчид гэж маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед эдгээр асуудлыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудлаар салбар яамны төлөөлөл, малчид, тариаланчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Бэлчээрийн доройтол, цөлжилт Монгол Улс битгий хэл дэлхийн асуудал болсон. Малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй. Газрын харилцаатай холбоотой олон яам бий. Газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр тус хуулийг шинэчилж болохгүй. МАН ногоон хэрэм төслийг хэрэгжүүлнэ гэж амласан. Уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас доройтолд орсон газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30,700 га газар бүрэн эвдрэлд орсон. Үүн дотроос 8,000 га талбайг хэн буцааж нөхөн сэргээх нь тодорхойгүй байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр энэхүү амлалт биелсэн үү үгүй юу гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна уу. МАН амлалтаасаа буцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 54.3 хувь нь зөөврийн усыг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн. 

Уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн. Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш бүх юмны цаана авлига, ашиг сонирхлын зөрчил бий болдог. Ховд аймгийн Засаг даргыг солиод энэ ажлыг хийсэн. Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгож, эдгээрийн есөн нь 30 иргэн, ААН-ийн газартай давхцаж байна. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа. Тусгай хэрэгцээт газар нутгийн цаана авлига нуугдаж байгаа" гэсэн юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан