Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
С.Ганбаатар: Нүүрсний хулгайн толгойлогчдыг зарлалаа

 

С.Ганбаатар: АПУ-гийн П.Батсайхан, MCS Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан нар бол нүүрсний хулгайн толгойлогчид

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

“Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна. 

Хулгай хийсэн нь тодорхой гарчхаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа. Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна. Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, Энержи Ресурс Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10