Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮАБЗ онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзжээ

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив.

 
22 : 32
2022-12-5

ҮАБЗ онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онц байдал зарлах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол

21 : 08
2022-12-5

Чуулган: Онц байдал зарлах саналыг ҮАБЗ-д хүргүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай, цахимаар хуралдаж байгаа билээ. Засгийн газрын зүгээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлэх санал хураалт явуулж байна. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Онц байдал зарлах саналыг дэмжсэн учраас одоо ҮАБЗ хуралдаж, Ерөнхийлөгч Онц байдал зарлах зарлиг гаргах хуулийн зохицуулалттай. 

Онц байдал зарлах тухай хууль

Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед онц байдал зарлаж болно:

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон;

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

5 дугаар зүйл.Онц байдал зарлах

1.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол Улсын Их Хурал онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

З. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана.

20 : 45
2022-12-5

Чуулган: Онц байдал зарлах саналыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд үг хэлж байна. Чуулганы хуралдаан хаалттайгаар, цахимаар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газрын зүгээс Онц байдал зарлах эсэх саналыг УИХ-д оруулж, гишүүд санал хурааж байна. 

20 : 25
2022-12-5

УИХ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ, УЛААН ТҮВШИН ТОГТООХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын ээлжит бус чуулган яг одоо цахимаар хуралдахаар бэлтгэлээ хангажээ. Тодруулбал, жагсаалын нөхцөл байдал, цаг үеийн байдалтай холбогдуулан онцгой байдлын улаан түвшин тогтоох тухай хэлэлцэх аж. Одоогоор 58 гишүүний ирцтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан