Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ж.Батзанданг суллаж, түүний туслахыг хилээр гарахыг хориглов

Ж.Батзандан, Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр /2022.12.05/ шийдвэрлэжээ. Прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх тус саналыг хүлээж аваагүй байна. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг суллах шийдвэр гаргасан бол түүний туслах Г.Аюулгүйд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Ж.Батзанданг арванхоёрдугаар сарын 7-нд суллах аж.

Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, "Капитал" банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байгаа юм. "Капитал" банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагджээ.

Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, саатуулан шалгаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10