Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна

Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдтэй уулзаж, тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар гарч ирлээ. Дөрөв дэх өдрөө  жагсаж буй иргэд бухимдлаа илэрхийлж шуугилдан, Ерөнхий сайд руу дайрч байв. 

Ерөнхий сайд, Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй. 

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ. 

Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10