БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хөтөлийн цементийн үйлдвэр ирэх жил нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ
УИХ-ын дарга З.Энхболд, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр болон албаны бусад хүмүүс Хөтөл, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Тэрээр барилгын салбарт бий болоод байгаа цемент, арматур төмрийн үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд “Хөтөлийн цемент, шохой” ХК, Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт очиж, үйл ажиллагаатай нь танилцсан. Хөтөлийн цементийн үйлдвэр анх жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1986 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент гаргаж байна. Монгол Улсын нийт цементийн хэрэгцээ жилд 1 сая 700 мянган тонн байгаа. Дотоодын эрэлт хэрэгцээ ийм өндөр байгаа учир Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгарууланм“Бэйргмент” компанитай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Ийнхүү өргөтгөл хийгдсэнээр тус үйлдвэр ирэх оноос 1 сая тн, бүр цаашлаад 2 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.
0 Сэтгэгдэл
























