Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
УС ХАНГАМЖИЙН ЦОГЦ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос шугам хоолой татах төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Одоогоор үндэсний 6 компани оролцсон түншлэл компаниудтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Загийн усны хоолойн гүний усны орд нь Тавантолгой уурхайгаас 65 км орчим зүүн хойшоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2015- 2016 онд гидрогеологийн нарийвчилсан хайгуул судалгааг хийж Загийн усны хоолойн хэсэгт газар доорхи усны нөөцийг 63,65 л/с- ээр тогтоосон байдаг.

Тавантолгойн нүүрсний уурхайд хүргэх ус хангамжийн системийг гүний худгууд - ус цуглуулах шугам - өргөлтийн насос станцууд - гол шугам хоолой - усан сан гэсэн дараалалтай барилга байгууламжаас бүрдэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь Тавантолгойд шаардлагатай усны асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл 10 сая.тн хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэоийн усны хэрэгцээг хангах төдийгүй гадаргын усны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан