Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
МАН АРДЧИЛСАН НАМ РУУ ХЭРЭГ ТОХОХ ШИНЭ ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжилж буй “Нүүрсний хулгай”-н эсрэг жагсаал, цуглааныг Ардчилсан нам анхааралтай ажиглаж буй билээ.

Ардчилсан намын зүгээс “Нүүрсний хэмээх 40 их наядын хулгай”-н хэрэгт холбоотой гэм буруутныг Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай зарлах ёстой гэсэн байр суурьтай байна.

Гэтэл нийгмийг доргиосон энэхүү үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг харлуулах, улс төрийн зорилготой шинэ цагийн хэлмэгдүүлэлт ээлж дараалан гарах боллоо.

Энэхүү хэрэгт Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ардчилсан намаас Өмнөговь аймагт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг холбоотой мэтээр олон нийтэд мэдээлэл түгээж байна.

Мөн Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг “нууц” гэх хэргээр өнөөдөр баривчлан саатууллаа. Т.Мөнхбаяр нь нүүрс олборлох, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд тэрээр 228,5 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг гардан зохион байгуулсан нэгэн юм.

Мөн Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижирийг гадаад руу зугтсан мэтээр олон нийтэд түгээж, худал ташаа мэдээллийг цахим орчинд түгээж байна.

Гэтэл эрх барьж буй МАН “нүүрсний хулгайчид”-аа зарлахгүй, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Манай намд нүүрсний хулгайч байхгүй” хэмээн илт худал мэдэгдэв.

Энэ нь жинхэнэ нүүрсний хулгайчид нуугдаж буй Монгол Улсын Засгийн газрын кабинет, УИХ гэх мэт хулгайчдын үүрийг илт хамгаалж, монголын ард түмнийг гутаан доромжилсон үйлдэл мөн.

Цаашид нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор МАН-ын улс төр, бизнес дамнасан гэмт этгээдүүдээ зарлахгүйгээр Ардчилсан намын УИХ-ын гишүүд болон бизнес эрхлэгчид, жирийн гишүүдийг харлуулах үйл ажиллагаа гаргавал бид хатуу тэмцэх болохоо дахин мэдэгдье.

АРДЧИЛСАН НАМ

2022.12.08

1 Сэтгэгдэл
dongoj ehelj baihad yasan ih sandarch bainaa
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10