Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
АН: Сү.Батболдын Засгийн газрын үед анхны оффтейк гэрээг хийсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр (2022.12.12) мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Ардчилсан намын бүлгийн хуралд өнөөдөр 11 гишүүний 10 нь оролцож, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Төв талбайд иргэд жагсч, ард иргэд бухимдалтай байна. Нөгөө талд зургаан жил үнэмлэхүй засаг барьсан эрх баригчид асуудлыг мэдэхгүй, одоо ил болгож байна. Эрх баригчид бусдаас бурууг хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэж байгаа юм шиг тайлбар хийж байна. Ард иргэд, төрийн хооронд итгэлцэл байхгүй болсон. Үүний цаана олон нууц гэрээ бий. Нефть дамжуулах хоолойн гэрээ хайчсан бэ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, "Чалко" компанитай хийсэн гэрээ хаана байна вэ. Одоогоор ил болгосон гэрээнүүдийг тоймлож үзэхэд нийт дөрвөн тэрбум ам.долларын гэрээ хийсэн байна. Энэ хэр их мөнгө вэ. "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө нэг жил нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг.

Ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Дахин нууц гэрээгээ зарлавал магадгүй 10 жилийн нүүрсний гэрээгээ урьдчилж аваад идчихсэн байх. Ийм л нөхцөл байдалтай байгаа учраас ард түмэн төрд итгэхгүй байна. Ер нь оффтейк гэрээ хэзээнээс гарч ирэв. Энэ түүх 2011 оноос эхлэлтэй. МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед анхны оффтейк гэрээнүүдийг хийж эхэлсэн байдаг. "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Эрдэнэт" компаниудад оффтейк гэрээ хийж, "Чалко"-гоос 800 сая ам.долларын зээл авч, 2011 онд байгуулсан түүхтэй. Сүүлд нууцаас гаргасан гэрээнүүд 2022 оных байна. Энийг тэгээд хаашаа чиглүүлэх гээд байгааг анзаарч байгаа байх. Манай бүлгээс эрх баригчдад шаардлага хүргэнэ. Нэгдүгээрт, хүний эрхийн асуудалд анхаарч, жагсагчидтай уулзах ёстой. Соёлын төв өргөөний хаалгыг жагсагчдад бүрэн нээж өгөх ёстой.

Төв талбай орчим сүлжээ унагаагч байрлуулж байна. Энэ үйлдлээрээ хүний суурь эрхэд халдаж байна. Нүүрсний нууц гэрээнээс илүү урсгал зардал, борлуулалтын гэрээ, "Эрдэнэт" үйлдвэр болон төрийн өмчит газруудад ямар оффтейк гэрээ байна вэ. 1072 хувьцааг нээлттэй болгож, иргэдийн хяналтад очих ёстой. Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсагчдын талд ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10