Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
И.Мөнхжаргал: АТГ-т гүн эмгэнэл илэрхийлье. З.Дашдаваа та АТГ-ыг оршууллаа. Нүүрсний хамгийн том хулгайч Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин нарын хулгайчдын нэрс яасан бэ?
АТГ-аас "Нүүрсний хулгай"-н хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн 17 албан тушаалтны нэрийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намаас байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД И.Мөнхжаргал:
-АТГ-ын дарга З.Дашдаваа танд гүн эмгэнэл илэрхийлье. Та АТГ-ыг оршуулж байна. Та коммунист намын зэвсэг болж хувирлаа. Та бүгд нүүрсний хулгайч гэх 17 хүний нэрийг зарласныг хараад Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт ч эмгэнэл илэрхийлье. Та нар ах нарынхаа шантаажнаас гараагүй, ах нарынхаа дохио зангаанаас гарч чадаагүй, памперснаасаа гарч чадаагүй пацаанууд гэдгийг чинь олж харлаа.
Яагаад 2016 оноос хойш гудамжинд байгаа АН нүүрсний чинь хулгайч болчихов?
Харин түүний оронд дэлхийд багтахгүй хөрөнгөтэй, гадаадад тэрбум тэрбумаар нь объект худалдаж авч байгаа Сү.Батболд чинь хаана байна? Ард түмнйи өмч болсон "Хотгор шанага"-ын уурхайг зарж идсэн Ч.Хүрэлбаатар чинь хаана байна? Гэмгүй царайлж, нүүрээ нуусан П.Анужин чинь хаана байна аа? АН-д ирж байгаа мэдээллүүд байна.
Бид хүмүүсийн нэрсийг зарлахаасаа илүү та бүхнийг хулгайчдынхаа нэрсийг зарлаж, тэмцэж байгаа залуусын хүсэл зоригийг биелүүлнэ гэж харж, хүлээж байсан юм. АН өнөөдрийг хүртэл жагсаал цуглаанд оролцохгүй, харин хүний эрхийн зөрчил гаргахгүй байх тал дээр нь анхаарч, ХЭҮК, ЦЕГ, хууль хүчний байгууллагуудад тодорхой шаардлагуудыг хүргүүлж, анхаарч ажиллалаа. Гэтэл өнөөдөр эрх баригч нам 2016 оноос хойш эрх мэдэлгүй байгаа АН болон өөрсдийнхөө гар хөл болсон хэдэн ААН-үүдийн захиралуудыг "нүүрсний хулгайч" гэж зарлаж байгаа бол уучлаарай!
Өнөөдөр УИХ-ын танхимд байгаа гишүүдийн чинь талаас илүү хувь нь хулгайч шүү гэдэг мэдээллийг бидэнд ирүүлж байна. Хулгайчид нь төрийн өмч, ард түмний баялагийг хэдэн тэрбумаар идсэн бол хэн ч эвлэрэхгүй. Гэхдээ хулгайч нар өөрсдөө хэн нэгнийг хэлмэгдүүлж, хулгайч гэж зарлаж байгаатай эвлэрэхгүй! гэсэн юм.
Улмаар АН нүүрсний хулгайн эсрэг тэмцэж буй залуусын жагсаалд нэгдэхээ илэрхийллээ. Мөн өдөр бүр мэдээлэл хийж байх болно.
0 Сэтгэгдэл




















