Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
П.Сайнзориг: Хахууль авсан албан тушаалтанг бүх насаар нь төрд ажиллуулахгүй

Орон нутгийн "Тавантолгой" ХК-д Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж байна.

Тэрбээр:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр  зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах тал дээр их анхаарсан. Төв талбайд жагсаж байгаа залуусын Засгийн газарт тавьсан шаардлагыг хуульд тусгасан гэдгийг онцолмоор байна. Өмнө нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаан дээр гишүүд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж хуулийн хариуцлага хүлээдэггүй байсан.  Тэгэхээр эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. 

Энэ тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байвал хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Зогсоогоод бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолж хуулийн хариуцлага хүлээлгэх заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тиймээс гишүүд халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгож оруулсан. Ялын бодлогыг чангатгах асуудлыг хэд, хэдэн хүрээнд авч үзсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар торгох ял оногдуулах заалт бий. Үүнийг хассан. 

Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэлх хугацаагаар оногдуулж болохоос гадна төрийн албаны удирдах албан тушаалтанг бүх насаар нь төрд ажиллуулахгүй байх хуулийн зохицуулалтыг оруулж өглөө. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хялбаршуулсан журам хэрэглэхгүй байх буюу ердийн горимоор явахаар болсон. Өмнөх хуулийн зохицуулалтаар авлигал авсан хөрөнгийг бүгдийг нь хураахаас гадна 40 сая төгрөгийн торгох ял оногдуулдаг байсан.  Тиймээс торгох ялыг бид халчихлаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх эрхзүйн үндэслэлийг тодруулж тусгасан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдуулан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулна. Гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг бид өөрчилж  АТГ шалгадаг болгосон. 

Зарим тохиолдолд өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгө, эзэмшиж автомашин унаад явж байгаа байдлыг өөрийнх нь орлого татварын төлөлт, хэрэглээтэй нь уялдуулж шалган шийдвэрлэх эрхзүйн орчныг  бүрдүүлэх чиглэлд цаашид анхаарна.

Э.БУРАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан