Ардчилсан намаас өнөөдөр /2022.12.14/ хэвлэлийн хурал хийж, Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсгийг байгуулж, даргаар нь АН-ын дэд дарга Б.Ган-Очирыг томилсныг мэдээлэв. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайтай холбоотой гэлээ.Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Дайны хажуугаар дажин гэгчээр эрх баригчид буруу болгоноо сөрөг хүчин рүү чихэж, зөв болгоноо өөртөө наах гэж байна. Үнэний учгийг олох зорилгоор саналууд дэвшүүлье. Үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр шаардлага хүргүүлж байна.2017-2021 оны ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх тэмдэглэлийг өгөх. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахад ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зурсан байх учиртай. Гурван хүн суугаад хэлэлцэж байхад тэмдэглэл, протокол нь байх ёстой. Хэн, юу гэж хэлж байсныг бид мэдмээр байна.ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулсан нүүрсний гэрээний эх хувийг үзье. Бүгд дүн шинжилгээ хийе. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас одоог хүртэлх ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан гэрээний эх хувийг мөн үзье.ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцдаг. Тиймээс хуулийн шаардлагыг хангах бусад мэдээллийг авмаар байна.ҮАБЗ-ийн зөвлөмжөөр оффтейк гэрээ хийгдсэн юм бол Засгийн газар хэрэгжүүлсэн байж таараа. Тэр үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар юу гэж хэлж, юу хийж байсан бэ. Үүнийг ил болго. Тэгэхгүй бол АН-ын идэж уусан гээд, өөрийнхөө хэдэн гишүүнээр туг тахиад байж болохгүй. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч болон АН-аас сонгогдсон гишүүдийг нэрлээд байж болохгүй" гэлээ.Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал энэ талаар "Нүүрсний хулгайд хамааралтай байж болзошгүй албан тушаалтнууд бол ГЕГ, МХЕГ, АТҮТ, Эрдэнэс Тавантолгой ХК юм. Энэ байгууллагуудын удирдлагыг хэн томилдог вэ. Тэднийг МАН-ын Засгийн газар, Сангийн яам томилно. Энэ хүмүүсийн үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр хэлж байна. Эсвэл намдаа нөлөөгүй хэдэн хүнээр туг тахилаа. Мөн хоёр гишүүний нэр бидэнд ирсэн. Нэг нь, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан. Нөгөө нь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Нүүрсний хулгайнаас гадна нүүрс худалдан авах гэрээ байгуулахад гэрээ бүр дээр нэг тонн нүүрс тутамд 1-2 долларын авлига авч байж байгуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг АТГ-т шилжүүлж шалгуулна” гэв.
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АН: Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүн нүүрсний хулгайтай холбоотой
1 Сэтгэгдэл
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022.12.21





















