Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Эрээний консулаас анхааруулж байна

Эрээний консулаас анхааруулж байна

Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мэдэгдэлд, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал,

  • Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох

  • Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх

  • Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх

  • Чанаргүй бараа ирэх

  • Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал олноор бүртгэгдэж буй аж.

Иймд Хятадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж  байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10