Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
ЦЕГ: 700 ОРЧИМ САЯ ТӨГРӨГӨӨР КОЙН АВЧ ХОХИРСОН ХОЁР ИРГЭНИЙ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛСАН

Койн, крипто валюттай холбоотой цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газар:

Монгол улс 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2022 оны хоёрдугаар сарын 26-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш санхүүгийн зохицуулах хороо шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбогдох бүртгэлийг хийсэн.

Хуулийн хамгийн гол зохицуулалт нь аливаа койн, токен гэж ярьдаг виртуал хөрөнгийг зохицуулсан хууль биш тухайн койн, токеныг арилжаалдаг үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хянан шалгахтай холбоотой зохицуулсан хууль юм. 

Энэ хуулиар ICO буюу хувийн замаар олон нийтээс хөрөнгө татах асуудлыг зогсоосон. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч л олон  нийтээс хөрөнгө татаж, коин, токен үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

ЦЕГ: Монголоос гадаад улсын бирж рүү алдсан крипто валютыг буцаан татаж, хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ. 

Санхүүгийн зохицуулах хороо:

"Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдахаас өмнө нийт 64 виртуал хөрөнгө олон нийтээс хөрөнгө татсан тул хянан шалгагх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг бүх виртуал хөрөнгө гаргагч байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж байна. Хуулийн шаардлага хангагүй 10-иад биржийн үйл ажиллагааг хаасан. Виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх, Олон улсын жишигт нийцсэн зохицуулалт хийх чухал" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10