Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зафер Атеш: Хэцүү цагт тусалж буй Монголын ард түмэнд баярлалаа

Бүгд найрамдах Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэл болон иргэдийг эрэн хайх ажлын талаар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш мэдээлэл өглөө.

Тэрээр "Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Аймшигт газар хөдлөлт нийт 10 мужийг хамарсан. Газар хөдлөлтийн дараа дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Туркийн Засгийн газар дөрөвдүгээр зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас дэмжлэг хүслээ. Мөн улс даяар үндэсний хэмжээний гашуудал зарласан. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийд ийм хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болж байсан. Манай улс ийм газар хөдлөлттэй 10 цаг нүүр туллаа. Туркийн Засгийн газраас гаргасан хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс болон 45 улс дэмжиж, туслахаар боллоо. Турк улс 3000 орчим иргэнээ алдсан нь харамсалтай. Ойролцоогоор 16 мянган иргэн гэмтсэн. 5000 гаруй байшин нурж эвдэрлээ. Энэ тоо улам нэмэгдэх байх гэдэгт санаа зовж байна.

Бидний хүнд хэцүү цаг үед тусалж буй монголын ард түмэн, удирдах байгууллагын төлөөллүүдийн дэмжлэгт талархлаа илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл 100-аад хүнээс эмгэнэлийн захиадлыг хүлээн авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ГХ-ны сайд Б.Батцэцэг, БХ-ын сайд Г.Сайханбаяр нар мөн эмгэнэлийн захидал илгээлээ. Турк улсыг төлөөлдөг гадаад дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас буулгасан байдалтай байна. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 10-ны өдөр эмгэнэлийн дэвтэр нээнэ. Иргэд Элчин сайдын яаманд гарын үсгээ зурж, эмгэнэлээ илэрхийлэх боломжтой. Одоо нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Газар хөдлөлтөд Монгол Улсын иргэн өртсөн гэдэг мэдээлэл байхгүй" гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээхээр болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан