Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Х.Баттулга: Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна


Х.Баттулга: Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална.

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)

  2. Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК

  3. Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл

Эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм. Анхны сонсголд хүрэлцэн ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн сонсголд биечлэн оролцож байна.

Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг нь хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар Сайншандад оруулсан хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Энэ ажилд таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Засгийн газар 34 хувийг нь санхүүжүүлж үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг" гэлээ. 

Намайг бүтэн жил шалгасан хөгжлийн банктай холбоотой олон хүнийг шалгаж шоронд хийсэн Б.Энхбаяр аа чи сургаар ярьдаг хүн юм шиг байна билээ залуу хүнд алдаа байгаа л байх гэхдээ надтай уулзаад ярилц л даа асуу л даа энэ чинь Монгол улсын хувь заяатай холбоотой асуудал би бухимдаагүй байна энэ хөгжилийн тухай асуудлыг #ЖАДЛАН эсэргүүцдэг хэдхэн хүн байдаг Ч.Хүрэлбаатараас эхлүүлээд Сү.Батболд энэ бол ганцхан Х.БАТТУЛГЫН юм биш УИХ батлаад явуулсан 2 тэрбумын хөрөнгө оруулалт орчихсон Монгол улсын засгийн газар хохироогүй юу ч хийгээгүй биш их зүйл хийсэн ‼️
1 Сэтгэгдэл
Харамсалтай байна! Х.Баттулгаас өөр аж үйлдвэржилтийн асуудалд санаа тавьж байгаа хүн байна уу?! Яагаад түүхий эдийг хямд гаргадаг, өөрсдөө хийе бүтээе гэснээ барьж хорьдог, хорьж болохгүй бол харлуулдаг хорлон сүйтгэгчид вэ? Ч.Хүрэлбаатар чамд санаачилж хийж бүтээсэн юм байна уу? Доржханд чи Уламбаярын хөрөнгөтэй суусан л гэж сонсогдсоноос юу хийж гийгүүлсэн хүн бэ?
Хамгийн их уншсан