Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
"Хөх сувд-2023" мөсний баярын үеэр хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байхыг иргэдэд анхаарууллаа

Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд "Хөх сувд-2023" мөсний баяр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 2-4-ний хооронд болох гэж байна. 

Уг арга хэмжээний үеэр иргэд аюулгүй байдлаа ханган, хориглох тэмдэг, хязгаарлах тууз байрлуулсан газраар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Иргэдийн анхааралд: 

  1. Хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байх
  2. Хязгаарлах шугамаас гадагш хөдөлгөөн үйлдэхгүй байх
  3. Шөнийн цагаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх
  4. Автомашины араас чарга болон олсоор чирэгдэж явахгүй байх
  5.  Гал түймрийн аюулгүй байдлаа хангах
  6.  Нуурын мөсөн дээр хурд хэтрүүлэхгүй байх
  7. Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг хараа хяналттай байлгах
  8. Мөсөн дээр халтирч унаж, гэмтэж бэртэхээс болгоомжлох
  9. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  10. Хувийн эд хөрөнгөдөө хараа хяналттай байх
  11. Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

зураг

 

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

зураг

 

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

"Хөх сувд-2023" мөсний баярын үеэр мөсөн сур, шагайн харваа, тэшүүр, мөс мөргөлдүүлэх, олс татах, мөсний волейбол зэрэг тэмцээн болж, тахтай морин чарга, тахтай хатирагч морьдын уралдааныг зохион байгуулдаг.

20 гаруй жилийн түүхтэй уламжлалт мөсний баяраар энэ жил 35 жуулчны бааз, 30 орчим гэр буудал, 12 зочид буудал, Guest House жуулчид, амрагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10