Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэргээ хүлээв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэрээ ахмад настнуудад дугтуй тараасан нь “дотор нь хэдэн төгрөг байсан бэ” гэдэг дуулиан дагуулсан.

Эл асуудалд тэрбээр “Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллах үеэрээ Монгол ёсоор тав, зургаан ахмадад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Ардчилсан намынхан бичлэг хийгээд мөнгө тараасан гэж бичиж байна. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гээд олон нийтийн дунд мөнгө өгсөн. Тараах мөнгө надад байхгүй, энэ нь тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй ч зүйл биш. Авлигатай тэмцэх газраас намайг дуудсан зүйл алга, өгвөл өгнө л биз. Санаа зовох зүйл алга” гэж хэргээ хүлээв.

Эрх баригчдын авлига хээл хахуулийн мөнгө тэрбум, тэрбумаар яригдаж, хураагдаж буй болохоор нэг ахмадад өгсөн 20 мянган төгрөг юу ч биш санагдах нь аргагүй. Гэхдээ авлигад их, бага гэх ойлголт байх ёсгүй.

Нөгөө талаар нэг суманд очоод уулзалт хийх бүрийдээ таваас зургаан ахмадад 20 мянгыг тараагаад явсан бол Өвөрхангай аймаг 31 сумтай гээд тооцвол 3 сая гаруй төгрөгийн асуудал яригдана гэсэн үг.

Дээр нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “20 мянган төгрөг тараасан” гэж хэлснээс биш дугтуй дотор хэлснээс нь өндөр тоотой мөнгө байсан бол яах вэ гэдэг асуудлыг ч хөндөж болно.

Гэхдээ сөрөг хүчний намын бүлгийн гишүүдээс хэн нэг нь Д.Тогтохсүрэн гишүүн шиг тойргийнхоо сонгогчдод ийн мөнгө тараасан бол хэзээний гомдол нь Авлигатай тэмцэх газарт хүргэгдчихсэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал орж ирэх гээд дуулиан тарих байсан биз.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан