Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
"Нийслэлд шаардлага хангаагүй 132, ашиглалтын хугацаа нь дуусаж, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна"

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлээс стандартын шаардлага хангахгүй байрлуулсан хаягийн байгууламжийг цэгцлэх ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны хооронд хоёр үед шаттайгаар зохион байгуулж буй.

Энэ долоо хоногт шаардлага хангаагүй 1,259 самбарыг буулгаж, 2,851 самбарт мэдэгдэл хүргүүлжээ. Байгууллагууд дур мэдэн самбар босгодог байдлыг арилгана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээллийн үеэр онцлов. 

Мөн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Орон сууцнуудын лифттэй холбоотой асуудлыг иргэдийн зүгээс хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын шаардлага хангаагүй акт гаргасан 132 лифт, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглалтад 8,600 гаруй лифт байдаг. Ингэхдээ 140 орчим ААН ашиглалт үйлчилгээг нь явуулдаг байна. 

Нэмж мэдээлэхэд нийслэлд ашиглалтад байгаа 8,600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх үүрэг даалгаврыг өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10