Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Өмнөд Солонгост гурваас дээш хүүхэдтэй аавыг цэргийн албанаас чөлөөлөх санаа яригдаж байна

Өмнөд Солонгосын эрэгтэйчүүд 30 нас хүрэхээсээ өмнө цэргийн хугацаат алба заавал хаах хатуу үүрэгтэй байдаг.

Үүнээс зөвхөн тив дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчид чөлөөлөгддөг хуультай.

Дэлхийд алдартай K-pop урлагийн одод ч цэргээс чөлөөлөгдөж чаддаггүй юм.

Нөгөө талаар Өмнөд Солонгос нь хүүхэд төрөлтийн хувь хэмжээгээр дэлхийн улс орнуудаас хамгийн сүүлд жагсаж байгаа.

Тэгвэл цэргийн хугацаат албаар хөшүүрэгдэн хүн амын өсөлтөө эрчимжүүлэх санаа сүүлийн үед яригдаж эхэлжээ.

Тухайлбал 30 нас хүрэхээсээ өмнө гурав ба түүнээс дээш хүүхэдтэй болсон аав нарыг цэргийн хугацаат албанаас чөлөөлөх санаа улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна.

Саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юүн Сүк Ёл хүүхэд төрөлтийг нэмэгдүүлэх “зоригтой санал” танилцуулах даалгаврыг засгийн газартаа өгсөн юм.

Тус улсын Ард Түмний Хүч консерватив намын хууль тогтоогчид дээрх санааг боловсруулж буй тухай Чосун Илбо сонин мэдээлжээ.

“Энэ бол эцэслэн шийдэгдээгүй, саналын түвшинд яригдаж байгаа хувилбар” гэж тус намын төлөөлөгч ярьсан байна.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрөх насны нэг эмэгтэйд ногдох дундаж төрөлтийн тоо 0.78 хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болсон юм.

Хүн амын өсөлтийг хадгалахын тулд энэ үзүүлэлтийг 2.1 хүргэх ёстой.

Гэхдээ олон хүүхэдтэй аав нарыг цэргийн хугацаат албанаас чөлөөлөх санаа тус улсын нийгэмд ширүүн шүүмжлэлтэй тулгарч эхэлсэн байна.

Сошиал орчинд олон хүн энэ санааг “бүтэшгүй”, эмэгтэйчүүдийн эрхэд халдсан агуулгатай хэмээн бичжээ.

Тухайлбал хүүхэд төрүүлэх хүсэлгүй буюу цөөн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд дарамт учруулж, тэдний зовлонгоор эрчүүдийг шагнах агуулгатай санаа гэх зэргээр шүүмжилж байна.

Мөн насанд хүрээгүй хүмүүст хүүхэдтэй болох санаа сэдэл өгөх эрсдэлтэйг анхааруулжээ.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Нийгмийн насжилт, Хүн амын бодлого хариуцсан хороо удахгүй хуралдаж, авах арга хэмжээнүүдийн хувилбарыг хэлэлцэх юм байна. Уг хурлыг ерөнхийлөгч Юүн Сүк Ёл даргалахаар болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10