Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
ЦЕГ: 108 төвд хүргэгдээд зодуулсан гэх хүүд дахин шинжээч томилуулан шалгаж байна

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс таван настай хүүг маань Хүүхэд хамгаалах 108 төвд шилжүүлээд хоёр хоноход ийм болтлоо зодуулчхаж хэмээн нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа зураг оруулжээ. 

Тэрбээр "Би хүүтэйгээ хоёр хоног холбогдож чадаагүй. Аавтайгаа хамт байгаад нь итгэсэн ч аавынх нь утас холбогдоогүй юм. Гэтэл цагдаа нар аавтай нь маргалдаж, тэр уур бухимдлаа ингэж үр хүүхдэд минь гаргажээ. "Хүүхэд хамгаалах төвд том ах нар намайг зодож, шөнөжин уйлсан" гэж хүү маань хэлсэн. Том ах нар зодсон гэхээр том хүүхдүүд үү эсвэл тус газрын ажилтан нь уу" гэсэн тайлбар бичсэн байна. 

Уг асуудлаар ЦЕГ-ын мэдээлснээр, гуравдугаар сарын 26-ны 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт "Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байжээ.

Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагаа хийн хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй "Н" нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа гуравдугаар сарын 28-нд хүүхдийг төрсөн эцэгт нь хүлээлгэн өгсөн.

Улмаар гуравдугаар сарын 30-ны 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох "Э" нь гомдол гаргасан байна.

Хүү 108 төвд хоёр хоноогүй бөгөөд хүүг аавд нь хүлээлгэж өгөх үед ямар нэг гэмтэл шарх байгаагүй. 

Тиймээс хүүг хүлээлгэн өгсний дараа гэмтэл авсан байж болзошгүй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас дахин шинжээч томилж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10