Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японд баавгайн махны анхны автомат худалдааны машин тавьжээ

 

Японд баавгайн махны анхны автомат худалдааны машин тавьжээ

Японд халимын мах, лаазалсан эмгэн хумс, иддэг шавж зардаг автомат машинууд байдаг. Харин одоо шинээр баавгайн махан зуушны машин тавиад байна.

Майничи Шимбүн сонины мэдээлснээр, Японы  Хоншю арлын хойд хэсэгт орших Сэмбокү хотын галт тэрэгний буудалд төрөл бүрийн  баавгайн мах зардаг автомат машин тавьсан байна. Баавгайн махны 250 грамм бүтээгдэхүүнийг 2200 иенээр (59 мянган төгрөг) худалдан авах боломжтой. Автомат машиныг орон нутгийн нэгэн ресторан суурилуулсан бөгөөд долоо хоногт 10-15 боодол бүтээгдэхүүн зарж байна гэж удирдлагууд нь мэдэгджээ.

Түүхий эдээ ойролцоох ууланд хар баавгай агнадаг нутгийн анчдаас авдаг байна. Хэрвээ ан ав байхгүй бол машин ч бүтээгдэхүүнгүй болдог аж.
    
Японы хар баавгайг хамгаалалтад авах шаардлагатай гэж үздэг байна. Гэхдээ тус улсад хязгаарлагдмал тоогоор агнах зөвшөөрлийг олгодог байна. Эрх баригчид хар баавгайн 12 хувийг буудах зөвшөөрөл олгодог бөгөөд Японд өдгөө 15,000 орчим тоо толгой байдаг гэжээ. Ийм тооны баавгай нь махны эх үүсвэр болох төдийгүй хүмүүст ч аюул учруулдаг.

Сэмбокү хот оршдог Акита мужийн ойролцоох Мияги мужид баавгай дөрвөөс есдүгээр сарын хооронд таван удаа хүмүүс рүү дайрсны улмаас долоон хүн шархаджээ. Баавгай хоол хүнс нь багассан үед суурин газар руу бууж ирэх нь ихэсдэг гэж эрдэмтэд ярьсан байна.

Япон улс нэг хүнд ногдох автомат машины тоогоор дэлхийд тэргүүлдэг. Автомат машиныг алслагдсан тосгонд хүртэл  суурилуулсан байдаг аж. 1960-аад онд Америкаас гаралтай автоматууд богино хугацаанд олны дунд түгэх болж, худалдааны соёлын чухал хэсэг болсон. Тэдний тоо, олон янз байдаг нь зочдыг гайхшируулдаг байна.

Эх сурвалж: ВВС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан