Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Д.Монголхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг санаатайгаар зөрчсөн

Иргэн Д.Монголхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн тул үлдсэн зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон тухай өнөөдөр шүүхээс мэдээллээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан:

"Д.Монголхүү ял эдэлж байх хугацаанд буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан. Мөн 2023 оны хоёрдугаар сарын 25-нд цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан нь тогтоогдсон учраас зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон" гэлээ.

Харин Д.Монголхүү гавны цэнэг дууссан байсан талаар хэвлэлд ярьж байжээ. Энэ талаар лавлахад "Цэнэг дууссан биш санаатайгаар унтраасан гэж үзэж байна. Шаардлагыг хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол зорчих ялыг хорих ялаар сольж тооцно гэсэн заалтын дагуу хорих ялаар сольсон" гэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Д.Монголхүүг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн.

Эргэн сануулахад Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, гарын цахим бугуйвчийг зүүж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10