Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Т.Болдбаатар: Төрийн ордны зүүн талын явган замыг өнөө орой нээнэ

Төрийн ордны хашааны зүүн талын явган замыг хааж гуравдугаар сарын 25, 26-ны амралтын өдөр хашаа барьсан. Ордны хашааг засварлах зорилгоор уг хашааг барьсан хэмээн тайлбарласан юм. Ордны зүүн талын иргэд зорчдог явган замыг хэзээ нээх талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас тодрууллаа.

-Төрийн ордны зүүн талын хашааг өргөтгөн явган хүний замыг оруулж, хашааны суурь цутгаж буй мэт харагдахуйц гэрэл зураг өнөөдөр цахим орчинд нийтлэгдсэн байна. Яагаад иргэдийн алхдаг явган замыг хааж байна вэ?
-Хашааг засварлаад хуучин суурин дээр нь барих юм. Иргэдийн алхдаг явган зам бол Улаанбаатар хотын өмч тул уг замыг огт хашаалахгүй.
Гэрэл зургийг фэйсбүүкээс. Гэрэл зургийг фэйсбүүкээс.

-Явган замыг хэзээ чөлөөлөх вэ?
-Төрийн ордны хашааг өргөтгөх ажил хуваарийн дагуу үргэлжилж байсан боловч амралтын өдөр орсон цасны улмаас хоёр хоног саатлаа. Иргэдийн замыг хаасан өндөр саарал хашааг өнөө орой /2023.04.06/ орой хөл хөдөлгөөн саарах үед буулгаж, явган замыг чөлөөлнө. Мөн ордон руу зүүн хаалгаар нэвтрэх явган гарцны хөдөлгөөнийг маргаашнаас нээх юм. Хашааны засварын ажлыг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

-Төрийн ордны хашаа ямар ч эвдрэлгүй байсан атал яагаад засвар шинэчлэл хийх болов?
-Төмөр хашааны шонг гүн суулгаагүй учир хүнд жинтэй төмөр хашаа иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглааны үед ганхсан. Тиймээс засвар шинэчлэл хийх шаардлага үүссэн гэв.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10