Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
СӨХ-ны төлбөрөө өгөөгүй бол Монголбанкны “хар жагсаалт”-д оруулах санал гаргав

 

 

Оршин суугч бүр төлбөрөө цаг тухайд нь өгдөггүйгээс СӨХ дорвитой ажиллаж чаддаггүй гэдэг. Тиймээс СӨХ-нд төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй, олон сар, жилийн өртэй өрхийн мэдээллийг Монголбанкны “хар жагсаалт”-д оруулах саналыг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл гаргажээ. Үүний талаар тус зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулахад “Ганцхан СӨХ бус, орон сууцын контор ч айлуудаас хэрэглээний төлбөрөө авахад хэцүү байгаа. Тухайн өрх цахилгааны төлбөрөө төлөөгүй бол эрчим хүчний хэрэглээг нь хязгаарладаг. Гэтэл ус, дулаан, СӨХ-ны төлбөр төлөөгүй өрхөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Зөвхөн шүүхэд хандана гэсэн эрх зүйн зохицуулалт бий. Тиймээс өдгөө боловсруулж буй Орон сууцын ашиглалтын тухай хуулийн төсөлд төлбөрөө төлөөгүй иргэн, өрхөд хязгаарлалт хийх зохицуулалт оруулж өгөөч гэсэн саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн, хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарт хүргүүлсэн. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд эрчим хүч, гар утасны хэрэглээний төлбөрөө төлөөгүй иргэний мэдээллийг оруулах зохицуулалт, журам бий. Үүнд бас СӨХ болон ус, дулааны төлбөрөө төлөөгүй иргэний мэдээллийг оруулж өгөөч гэсэн саналаа Монголбанканд хүргүүлсэн” гэлээ.

2 Сэтгэгдэл
Зөв шүү! Зээлийн мэдээллийн сангийн хуульд өөрчлөлт оруулж СӨХ төлбөрөө төлөөгүй бол зээлжих зэрэглэлийн ангилал бууруулдаг байх хэрэгтэй. Энэ нь нэг талдаа орон сууцны СӨХ үүдэд үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах суурь хөшүүрэг, нөгөө талд бусад хэвийн СӨХ-ийн төлөлттэй айлуудын төлбөрөөр дундын цэвэрлэгээ, лифт г.м ийн төлбөрөө төлүүлэн амьдарсаар байгаа шимэгч нөхдүүдийг үүрэг хариуцлагаа ухамсарлах, хотын иргэний соёл, нийтээр хамт амьдрах үүргийг ухамсарлуулна. Өөр ямар ч арга байхгүй.
сөхийн мөнгөний асуудал сөх-д л хамаатай монгол банк ямар хамаа байнаа тэр галбаатар чинь жинхэнэ луйварчин архичин гэж сөх-ийн авгай нар ярьж байна
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10