Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УБТЗ-ын дарга нар тендер зарлах нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС дахиад л их хэмжээний мөнгө шамшигдуулжээ

 

-НЭГ КОМПАНИД 4 ТЕНДЕРИЙГ ШУУД ӨГЧЭЭ-

Улаанбаатар төмөр замын одоогийн удирдлагууд Н.Батбилэг захиралтай “БИЛЭГ ДИЗАЙН ХХК”-д Улаанбаатар төмөр замаас зарласан зургаан багц тендерийн хамгийн өндөр дүн бүхий дөрвөн тендерийг давуу байдал олгож, тендерийн тухай хууль зөрчиж олгожээ.

Тодруулбал, УБТЗ ХНН-ийн дарга нар Улсын төсвөөр тендер зарлаж, багагүй мөнгө шамшигдуулсан аж. Учир нь тус газраас зарласан ажилчдын нийгмийн асуудал болон хангамж нэрээр тендер зарлаж, түүнийгээ нэг компанид өгсөн байгаа нь анхаарал татаж байгаа юм. УБТЗ ХНН-ээс зарласан нийт 6 тендерийг шүүж үзвэл, “Билэг дизайн ХХК”-нд өгсөн 4 тендер нь тус бүрийн өртөг нь 276 сая 320 мянга төгрөг байна. Тус зарлагдсан тендер нь зуны ажлын хагас түрийтэй 1570 хос гутал худалдан авах гэсэн утга бүхий тедерийг хоёр удаа зарласан бөгөөд мөн л Билэг дизайн ХХК ялалт байгуулжээ.

Харин тус газраас зарласан гуравдахь төсөл нь бараа бүтээгдэхүүн худалдан авахад  278,080 сая төгрөг бүхий тедерт мөн л Билэг дизайн ХХК ялалт байгуулж шалгарсан байна.

Нийт тендерийн үнэ нь зөвхөн ажилчдын гутал авах зардалд улсын төсвөөс тэрбум төгрөг гаргуулсан байгаа юм. Хамгийн ноцтой нь дараалсан дөрвөн тендерт нэг компани шалгарсан нь бусдад давуу байдал бий болгох замаар авлигал авах, тендерийн дүнгээс хувь хүртэж байгаагийн жишээ.

Уг асуудалд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн дарга тэргүүтэй зарим дарга нар оролцоотой бөгөөд хэдхэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын хүргэн гэх нэрээр олон танигдсан улсын төсвөөс их хэмжээний мөнгө буюу 1,5 тэрбум төгрөг идсэн гэх хэрэг нь шүүхээр тогтоогдсон ч хэргээ даруулж чадсан Г.Дэнзэн нар холбоотой.

Үүнээс гадна УБТЗ-ынхны авлигалын сүлжээг шалгах үеэр 7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон Батдөлийн мөнгөн дүнгээс хэд дахин давсан хөрөнгөтэй нь тогтоогдсон дараагийн авлигалч бол хэлтсийн дарга Дэнзэн. Түүнд мөн л үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдаас авлигал авсан гэх зэрэг хуулийн заалтаар шалгаж байгаа юм байна.

-УБТЗ ХНН-ИЙН ДАРГА НАР АВЛИГАЛЫН АСУУДЛААС БОЛЖ ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ-

Улаанбаатар төмөр замын удирдлагууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Нүүрсний хулгайн хэргийн томоохон авлигалын сүлжээг шалгахаар АТГ болон ЭЦА-ны мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг шалгаж байгаа гэх бөгөөд 10 гаруй хүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлигал авсан гэх зэрэг хуулийн заалтын дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх.

УБТЗ-ын дарга нар Авлигалын томоохон сүлжээ үүсгэн нүүрс тээвэрлэхэд квот гарган түүнийгээ 500 сая хүртлэх мөнгөөр үнэлж аж ахуй нэгжүүдээс авдаг байсан нь ил болсон билээ. Энэ томоохон сүлжээнд хамжигчаар ажиллаж байсан, хамсаатан, тээвэр зохион байгуулах болон оочирыг үнэлж зардаг байсан гэх асуудалд нэр холбогдон шалгагдаж байгаа одоогийн удирдлагууд ихэнх нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Одоогийн удирдлагууд авлигалын хэрэгт холбогдон ажлаа хийх боломжгүй болсон тул дараагийн дарга нарыг томилох ажил УБТЗ дотор эд өрнөж байна. Дотооддоо олон асуудалтай байгаа ч Улаанбаатар төмөр замын удирдлагууд авлигал авах, мөнгө идэхр ажлаа зогсоосонгүй төдийгүй арга нь улам бүр нарийсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан