Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Нөхөн сонгууль болох сум, дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдаж, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно.

Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээнэ.

17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 46 мандаттай.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:

  1. Архангай аймгийн Ихтамир сум
  2. Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  3. Баян-Өлгийн Буянт сум
  4. Булган аймгийн Хангал сум
  5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
  6. Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  7. Дорнод аймгийн Чойбалсан сум
  8. Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  9. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
  10. Өмнөговь аймгийн Ноён сум
  11. Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  12. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  13. Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  14. Увс аймгийн Давст, Түргэн сум
  15. Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  16. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  17. Хэнтий аймгийн Батширээт сум
  18. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй  election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10