Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголд Польш улсын Элчин сайдын яамыг нээхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж, олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцов.

Польш улс Монголд суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан  ёсоор нээж байна. Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг Польш улс 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ мэдэгдэв.Ингэснээр манай улсын иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд найрамдах Чех улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас  авах шаардлагагүй болох юм. Мөн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа хоёр орны Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо. Польш бол манай гуравдагч хөрш, дотно түншүүдийн нэг. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Польш улс бидэнд 1990 оноос өмнө тоосго, шохойн үйлдвэр, мод боловсруулах комбинат зэрэг олон үйлдвэр, цех байгуулж өгснийг  мартаагүй бөгөөд байнга талархаж байдаг. Цаашид олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийсэн яриа, хэлэлцээр манай хоёр орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда:

-Айлчлал маш чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна.Бид сая олон гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тийм учраас бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Манай улс зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд Монголчуудтай хамтран ажиллах байх гэж найдаж байгаа. Мөн Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор байгуулах болсондоо баяртай байна.

С.УЯНГА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан