Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Э.Сарантогос, С.Золжаргал, Б.Энхбат, Б.Баярсайхан нарыг Элчин сайдыг томилохыг дэмжив

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсонтой холбогдуулан өчигдөр чуулганаа цаг сунган хуралдууллаа. Тус чуулганаар зарим улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татаж, Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос нарыг томилох шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Элчин сайд О.Дамбийням, Ш.Батцэцэг, Д.Батжаргал, Э.Сарантогос, Я.Ариунболд нарыг эгүүлэн татахыг дэмжжээ. Улмаар С.Золжаргалыг Куба улсад суух Элчин сайдаар томилохыг 77.8, Б.Баярсайханыг Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 71.7, Б.Энхбатыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 60.9, Э.Сарантогосыг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 80.4 хувь дэмжсэн байна. УИХ энэхүү саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх бөгөөд Элчин сайд нарыг Ерөнхийлөгч эцэслэн томилдог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10