Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Боловсролын зээлийн сантай холбоотой хэргийг шуурхай шийдвэрлэнэ 

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг буцааж төлөөгүй, үе үеийн сайд нар болон тус сангийн албан тушаалтнууд нь зээл, барьцаа хөрөнгийг үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлж, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй асуудал өдгөө олны анхаарлын төвд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс уг асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж эхэлсэн юм. Эл ажлын хэсгийнхэн тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөөтэй, олны танил болон тэдний хамаарал бүхиүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, эсэхийг тогтоохоор шалгалтаа эрчимтэй явуулж буй юм. Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, сургалтын мөнгийг зориулалтын саар зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж эхэлсэн юм. й х

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардид холбогдох хэргийг ч хууль сахиулах байгууллагынхан шуурхай шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Д.Гардийг 2022 оны 4-6 дугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцаад, 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ. Түүнээс гадна өөр хүмүүсийг ч холбогдуулан хэрэг нээгээд буйг баттай эх сурвалжууд мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан