Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Г.Дамдинням: Боловсролын хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр хуульчлахаар тусгасан. ЕБС-ийн сурагчид гадаад хэл үзэх ёстой бол англи хэлийг зайлшгүй сурна. Бусад гадаад хэлийг сонголттойгоор суралцах боломжийг хуульд тусгасан. Харин хуулийн төсөлд хэддүгээр ангиас англи хэл сурах тухай тусгаагүй юм.

Гэвч “англи хэл үндсэн гадаад хэл байна “ гэсэн заалтыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй, унагалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа.

Монголын боловсролын тогтцолцоо хямрал, ялгаралд орсон байгааг БШУЯ-наас хийсэн удаа дараагийн судалгаа баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын боловсрол хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байна. Нөгөө хэсэг нь эндээ л байж байна.

Боловсрол тэгш бус байна. Бид боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Боловсролын багц хуулийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд байсан англи хэлийг үндсэн гадаад хэл болгох том заалт байнгын хорооны хуралдаанд уначихлаа. Энэ бол УИХ-ын чуулганаар анхдугаар хэлэлцүүлэгт дэмжигдсэн байсан заалт. УИХ-ын дэгийн тухай хуулиар байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналаар унавал дахиж ярина. Энэ хуулийн нэг том багана нураад уначихлаа.

Монголын боловсрол сайн байж, Монгол орны ирээдүй гэрэл гэгээтэй байна. Дэлхийн шинжлэх ухаан, бизнес, дипломиатын үндсэн суурь хэл болох англи хэлийг Монголын ард түмний үр хүүхдүүдэд ялгаварлахгүй сургах ёстой.

Энэ боловсролын хуулиас 10 жилийн дараа үлдэх хамгийн том өөрчлөлт бол энэ" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны гишүүдийн унагаасан "Англи хэл үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үлдээх боломжтой. Өөрөөр хэлбэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь байнгын хорооны саналыг унагааж, анхны төслийг дэмжвэл монгол хүүхдүүд англи хэлийг тэгш суралцах боломж бүрдэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан