Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
С.Одонтуяа: “Мөрийг мөшгөе” хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг эхлүүлнэ

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж, хүчирхийлүүлсэн мэдээллийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарлаа. Энэ нь нэг сүм хийдтэй холбоотой, нэг хоёр тохиолдол биш. Үүнд нухацтай хандах шаардлага үүслээ. Бусад сургуульд бол сонголт байдаг. Харин шашны сургуульд сонголт байдаггүй учраас маш их хэрэг, хүчирхийллийн асуудал нуун дарагдсан байдалтай байгаа. Тиймээс үүнийг нэг тохиолдол гэж авч үзэхгүйгээр нухацтай хандах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага мөрдөх ажиллагааг сайн явуулаад таслан зогсоох ёстой. Бидэнд хүнлэг энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр асуудал тул аян өрнүүлэхээр боллоо" гэв. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Мөрийг мөшгөе” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

1 Сэтгэгдэл
Хөдөлгөөнд нэгдэж бүх намуудыг нэгдхийг уриалж байна
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10