Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үерийн ус хуримтлуулах хиймэл нуур, хөв цөөрмүүдийг байгуулах санал гаргалаа

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Хурлын эхэнд үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцуулав.

Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 18 байршилд нийт 15 мянга орчим ажилтан, алба хаагч 2,200 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжаас 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө.

Мөн 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10.5 мянган тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Түүнчлэн нийт 4.3 сая ам метр талбайг халдваргүйжүүлжээ.

Тэрчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах саналуудыг танилцууллаа. Тухайлбал

  • Усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэр, хамгаалалтын бүсэд голын урсцын чиглэл өөрчилсөн, инженерийн барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалт өөрчилж барьсан, барьж байгаа барилга, байгууламжуудыг буулгаж, урсцыг чөлөөлөх, холбогдох хариуцлагыг хүлээлгэх,
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх, сэргээн засварлах, шинээр барихад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
  • Үерийн усыг хуримтлуулах хиймэл нуур, хөв цөөрмүүдийг байгуулах,
  • Ус зайлуулах сүлжээгүй барилга, замын байгууламжийн асуудлыг шийдвэрлэх,
  • Үерийн хамгаалалтын бүсэд суурьшсан айл, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх,
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон инженерийн дэд бүтцийн байгууллагын машин механизм, техник хэрэгсэлд парк шинэчлэл хийж, хангалтыг нэмэгдүүлэх,
  • Хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм журамд өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, үерийн нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт хийж, нэгдсэн дүгнэлтийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1 Сэтгэгдэл
тэр бохир шээс баастай усанд баахан хүүхэд орж өвдөж бас живих аюултай юун хиймэл нуур цөөрөм бэ
Хамгийн их уншсан