Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
"Прокурор шүүгдэгч нартай холбоотой гэм буруугийн дүгнэлтээ хийснээр өнөөдрийн шүүх хурал эхэллээ"

Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна. 

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр прокурорт танилцуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл прокурор шүүгдэгч нартай холбоотой гэм буруугийн дүгнэлтээ хийснээр өнөөдрийн шүүх хуралдаан эхэлж байна.

Шүүх хуралдаан 09:00 цагаас эхэлсэн, дуусаагүй байна" гэлээ. 

Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судлахаар хаалттай үргэлжилснийг өмнө нь мэдээлсэн.

Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм. 

Эрүүгийн хуулийн заалт

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10