Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
“СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ
Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна
Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна
Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна"
“СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Сэлэнгэ голд 28 настай залуу сэлж байгаад живж нас баржээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Элстэй тохой" гэдэг газарт "Сэлэнгэ" голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ.
Тодруулбал "Сэлэнгэ" голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын усанд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар мөн өдрийн 15:34 цагт тухайн иргэний осолдсон газраас зүүн зүгт хоёр километрийн зайтай голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
0 Сэтгэгдэл
























