Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад орно

 

https://livetv.mn/storage/posts/August2023/g0cEp3n9QWGLqcktrxAx-medium.jpg

 

Баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10