Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
ҮХАА-н сайд Х.Баттулга хүнсний салбарынхантай уулзав
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар амралтын өдөргүй ажиллахаар болж, тамга тэмдгээ хүлээн авснаас хойш нэлээд хэдэн долоо хоног өнгөрч байна. УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдээр салбарынхаа ТББ-ынхныг, эрдэмтдийг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдвэрлэх гарцыг хамтран хайж байгаа билээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын ТББ-уудын төлөөлөлтэй түрүүчийн амралтын өдрүүдээр уулзсан сайд өчигдөр хүнсний салбарын ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Хүнсчдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, ШУТИС-ийн профессор, Органик мах судлалын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Дамдинсүрэн, МХХолбооны Гүйцэтгэх захирал Х.Гиймаа, Монголын мэргэжлийн сүү үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Н.Сүнжидмаа нарын олон төлөөлөгч уг уулзалтад оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
Хүнс үйлдвэрлэгчдэд түгээмэл тохиолддог бэрхшээл нь бүтээгдэхүүн ченжийн гар дамжиж, үнэ нь зохиомлоор өсдөг, чанартай түүхий эдийн найдвартай нийлүүлэлт байдаггүй гэх мэт асуудал ярилаа. Мөн аюулгүй эрүүл хүнсээр дотоодын зах зээлээ хангахад импортын бүтээгдэхүүнийг багасгах гэх мэт хамгаалалт чухал байгааг ч онцолсон. ҮХАА-н сайд Х.Баттулга “Хүнсний үйлдвэрлэлийн зовлонг хамгийн сайн мэддэг хүний хувьд тэдний тулгамдсан бэрхшээлтэй байгаа асуудлыг маш сайн мэдэж байгаа, харин шийдвэрлэх ямар гарц байна вэ гэдгийг л та бүхнээс сонсмоор байна” хэмээн уулзалтын эхэнд онцлов. Мөн тэрбээр гурван сая хүн амтай, 50 сая малтай улс орон байж дотоодын сүү, тараг, махан бүтээгдэхүүнээр улс орноо хангаж чадахгүй байна гэдэг маш харамсалтайг хэлээд ойрын хугацаанд боломжит арга хэмжээг авна гэв.
Юутай ч, үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт шинэ ургацын чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2012” арга хэмжээний хугацааг сунгах, мах, сүү тараг гэх мэт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангах цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэх мэт арга хэмжээг эхний ээлжинд авахаар болов.
Д.Намнан
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар амралтын өдөргүй ажиллахаар болж, тамга тэмдгээ хүлээн авснаас хойш нэлээд хэдэн долоо хоног өнгөрч байна. УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдээр салбарынхаа ТББ-ынхныг, эрдэмтдийг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдвэрлэх гарцыг хамтран хайж байгаа билээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын ТББ-уудын төлөөлөлтэй түрүүчийн амралтын өдрүүдээр уулзсан сайд өчигдөр хүнсний салбарын ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзжээ.Хүнсчдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, ШУТИС-ийн профессор, Органик мах судлалын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Дамдинсүрэн, МХХолбооны Гүйцэтгэх захирал Х.Гиймаа, Монголын мэргэжлийн сүү үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Н.Сүнжидмаа нарын олон төлөөлөгч уг уулзалтад оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл