Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
Эрэлийн Б.Эрдэнэбатаас болж иргэд 3-4 цагийг “ЯАРМАГИЙН ЗАМ“ дээр өнгөрүүлж байна

 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн. 

Гэтэл дээдчүүл нэг мэргэн санаа олсон нь авто машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор нь зорчуулж, Яармагийн нэг эгнээг тэр чигт нь эзлэх байв. Угтаа иргэд эд, хөрөнгөтэй байсныхаа төлөө эрхээ хязгаарлуулах ёсгүй. Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй нөхцөлд иргэд автобус хүлээж буудал дээр дэмий л олноороо цугларна. Тэсгэл алдсан нэг нь төвийн зам бараадахаар алхах үзэгдэл элбэг болов.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтнүүд зам барилгын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахын оронд энэ мэт хөнгөн  хуумгай шийдвэр гаргаад ард иргэдийг хөлдөө чирэх юм. Гэтэл замын барилгын томоохон төсөл хөтөлбөрүүдээ ганц, нэгхэн хүнээс болоод таг зогсоочихоод юу ч хийхгүй суугаад л байдаг... 

Үүний нэг болох бидний сайн мэдэхээр Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. 

"Эрэл" хэмээх эрх, дархтай компани замын барилгын ажлыг явуулах "газрыг чөлөөлөхгүй" байгаагаас үүдэн өнөөдөр ийнхүү 1,2 км замын ажил зогсонги байдалд ороод байна.

Нийслэлийн Засаг дарга тухайн хэсгийг чөлөөлөх захирамж гаргасан хэдий ч Б.Эрдэнэбат тус захирамжийг үл тоон газар чөлөөлөхөөр очсон ажилчдын ажлыг хийлгэхгүйгээр үл барам машин техникийг нь хааж зогсох, машины кабинд нь дайрч орж суух, суулт хийх зэрэг үйлдлийг үзүүлдэг аж.  

Тус замын барилгын ажлыг "Тотал Инж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 760 метр замын ажлыг бүрэн хийж дуусгаад байна. Үргэлжлүүлэн "Эрэл" ХХК-ий байрны араар 540 метр зам тавиад л дуусах уг зам барилгын төслийн ажил дуусах юм. Тухайн зам ашиглалтад орсноор хоногт 12300 тээврийн хэрэгсэл зорчиж, Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөний ачаалал 20 гаруй хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм. 

Эрэлийн Б.Эрдэнэбатаас болж иргэд өдрийнхөө 3-4 цагийг зөвхөн Яармагийн зам дээр өнгөрүүлж байна. 
ЭХ СУРВАЛЖ: arslan.mn
1 Сэтгэгдэл
Лай болж дуусдаггүй амьтныг яанаа. Дандаа зүгээр байж байгаад юм авах гэнэ. Увайгүй новш доо
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10