Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
78 дахь Ерөнхий Ассамблейн гол сэдэв “Тогтвортой хөгжлийн зорилт”

“Зууны мэдээ” сонин НҮБ-ын 78 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалтыг албан ёсоор уншигчдадаа хүргэхээр боллоо. Манай сонины тоймч Базарбямба овогтой Нямсүрэн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг сурвалжлан, мэдээлэх эрхийг НҮБ-аас гардан авсан бөгөөд Нью-Йорк хотноо ажиллаж байна.

Дэлхийн улс орны удирдагчид жил бүрийн есдүгээр сард Нью-Йорк хотноо цуглаж дэлхийн хэмжээний асуудлуудыг ярилцдаг уламжлалтай. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дахь удаагийн чуулган маргааш үүдээ нээнэ. Харин Ерөнхий хэлэлцүүлгийн өмнөх салбар хуралдаанууд өнөөдрөөс эхлэх юм.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблей нь дэлхий нийтээр дөрвөн жилд нэг удаа нэгтгэн хэлэлцдэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хангаж байгаа талаарх улс орнуудын тайланг хэлэлцэж буйгаараа онцлогтой.

Улс орнууд өнөөдрөөс эхлэн Үндэсний тайлангаа танилцуулж эхэлнэ. Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хангаж байгаа талаарх Үндэсний илтгэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх лхагва гаригт НҮБ-ын индэр дээрээс танилцуулах юм.

НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа үр дүнгээ 2030 он хүртэлх хугацаанд улс орон бүр хоёроос доошгүй удаа танилцуулах үүргийг хүлээсэн байдаг. Манай улс 2019 оны долдугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад анхны тайлангаа танилцуулж байсан бол хоёр дахь удаагийнх нь энэ жил тохиож байна.

Мөн Ерөнхий Ассамблейн гол сэдэв болох уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн асуудлууд нь энэ удаагийн чуулганы чухал сэдвүүд байх нь.

НҮБ-аас 2015 онд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг. 2030 он гэхэд хэрэгжүүлэхээр зорьж буй энэхүү зорилтуудыг баталснаас хойш найман жил буюу хэрэгжих хугацааныхаа тэн хагаст хүрээд байгаа хэдий ч зорилтын хэрэгжилт хангалттай бус байгаа нь санаа зовниж буй гол асуудал юм. Ялангуяа НҮБ-ын энэ оны эхэнд хийсэн үнэлгээгээр дэлхий дахинд Тогтвортой хөгжлийн зорилтуудын 50 гаруй хувь нь хангалтгүй хэрэгжиж, 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон гэсэн дүн гарчээ. Ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг зарим зорилтуудын хувьд өмнө байсан үеэс ухарсан үзүүлэлттэй болжээ. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн байгууллагынхантай уулзах үеэрээ "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт, дуу хоолой хэрэгтэй. Үүний тулд дэлхий нийтээр үйлдэл хийх нь хамгийн чухал болоод байна” хэмээн уриалсан байна.

Манай сонин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганыг үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан