Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
О.Мөнхжин, Б.Гантиг нарын уулзахыг хориглох шийдвэрийг өөрчилж, хилээр гарахыг хориглов

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж  виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс хүсэлт гаргажээ. 

“...Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон.

Прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10